“Өргөө амаржих газар"-ынхан буруугаа хүлээн зөвшөөрчээ


2021-01-20 09:38:35

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн дарга нартай цахимаар хуралдаж дуусчээ. Уг хурлаар хариуцлага алдсан албан тушаалтнууд болоод ажилчдын асуудлыг хэлэлцсэн байна.

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг хүйтэнд дулаан хувцасгүй “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-рүү зөөвөрлөсөн. Үүнд “Өргөө амаржих газар"-ынхан буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тухайн ээж нь өчигдөр өглөө буюу энэ сарын 19-нд өглөөний 07 цагт амаржсан байна. Түүний шинжилгээний хариу үдээс хойш эерэг болох нь баталгаажсан гэв. Тухайн амаржсан эмэгтэйн нөхөр нь коронавирусын халдвартай иргэний хавьтал болсон учир тусгаарлалтад байсан аж.

Өргөө амаржих газар нь ЭМЯ-ны харьяа бус Нийслэлийн эрүүл мэндийн газарт харьяалагддаг учир Эрүүл мэндийн  сайд Т.Мөнхсайхан тус газарт хандсан байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Г.Төмөрбаатар даалгажээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү