БГД-ийн орцноос 9, "Монос"-той холбоотой 2, ХӨСҮТ-1 ажилчин гээд 16 тохиолдол батлагдлаа


2021-01-21 11:05:54

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.20-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид 12.940 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 16 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 16 тохиолдол нэмэгдсэн гэсэн үг. Үүний

  • 15 нь гэр бүлийн, орцны ойрын хавьтал байна. Тэд ажиглан тусгаарлан байранд тусгаарлагдаж байсан. Үүнд Баянголд дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны орцны хавьтал 9 хүн. "Монос"-ийн ажлын байранд ажилладаг байсан хүмүүстэй холбоотой 2 хүн байна. Бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.
  • ХӨСҮТ-ийн 1 ажилтнаас халдвар илэрлээ. Улаанбаатар хотын голомтод 756 тохиолдол батлагдсан байна.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1082 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт  13 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1584 боллоо. Үүнээс 1046 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 526 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 7
  • Хүндэвтэр 55
  • Хөнгөн 462 хүн байна.