ХӨСҮТ-ийн 1 эмч, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 7 хүнээс халдвар илэрлээ


2021-01-22 11:14:32

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.21-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид 15.546 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 8 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 8 тохиолдол нэмэгдсэн гэсэн үг. Үүнд

  • ХӨСҮТ-ийн 1 эмчээс халдвар илэрсэн. 
  • Бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал "Хас" банк, Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг байна. Тэднийг тусгаарлах ажиллагаа явагдаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт хоёрдогч хавьтлаар тусгаарлах ажиллагаа хийгдсэн.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1089 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт  51 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1592 боллоо. Үүнээс 1097 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 483 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 7
  • Хүндэвтэр 61
  • Хөнгөн 413 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү