А.Амбасэлмаа: 16 тохиолдол батлагдсаны 9 нь нийтийн байрнаас илэрлээ


2021-01-24 11:13:44

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.23-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 12.848 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 16 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 16 тохиолдол нэмэгдсэн гэсэн үг. Үүнд

  • БЗД-ийн 2 дугаар хорооны нийтийн байрнаас 9 тохиолдол бүртгэгдлээ. Батлагдсан тохиолдол нууц үед тухайн байранд байсантай холбоотой 9 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс танадалт, судалгааг үргэлжлүүлж байна. 400 гаруй өрхийн 1000 гаруй хүнд танадалт шинжилгээ хийж байна.
  • Бусад нь батлагдсан тохиолдлуудын гэр бүл, ажлын газрын ойрын хавьтал байна.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1124 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт  24 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1627 боллоо. Үүнээс 1149 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 465 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 43
  • Хөнгөн 415 хүн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү