Д.Наранзул: Үйлчилгээний байгууллагууд нээгдсэн, жагсаал болсонтой холбоотой халдвар тархах нөхцөл улам нэмэгдлээ


2021-01-24 11:15:38

ХӨСҮТ-ийн дэд дахирал Д.Наранзул

"Үйлчилгээний зарим газрын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотой хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдлээ. Тэр дундаа өнгөрсөн 7 хоногт жагсаал цуглаан зохион байгуулсантай холбоотой халдвар тархах нөхцөлийг улам нэмэгдүүлж байна. Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд

  • Үсчин, гоо сайхны газрууд руу чиглэсэн олон зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа. Үүнийг сайтар мөрдөн ажиллах хэрэгтэй. Тухайлбал, 1.5-2 метрээс дотогш зайд 15 минутаас их хугацаагаар хавьтал болох нь халдвар авах эрсдлийг ихэсгэж байдаг. Иймээс үсчин, гоо сайхны газрууд цаг авч үйлчлүүлэх хэрэгтэй. 
  • Томуугийн улирал эхлэж байгаатай зэрэгцэн коронавирусийн халдвар зэрэгцэн тархах эрсдэл байгаа учраас аль аль талдаа онцгой анхаарч ажиллах шаардлагатай.
  • Барааны дэлгүүр, захууд нээгдэж байгаа ч аль болох онлайнаар худалдаа хийх, хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй байх нь чухал юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү