Эрүүл мэндийн яамны 1 ажилтан, БЗД-ийн голомт, тусгаарлалтад байсан хүмүүсээс нийт 16 тохиолдол батлагдлаа


2021-01-25 11:06:59

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.24-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 7.065 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 16 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 16 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 814 боллоо. Үүнд

  • Өмнө нь тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсийн  2 болон 3 дахь давтан шинжилгээгээр халдвар батлагдлаа.
  • БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5, 8 дугаар хэсгийн голомтод бүртгэгдсэн тохиолдол байна.
  • Эрүүл мэндийн яамны 1 ажилтан халдварт өртсөн. Яамны 128 хүнд шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй байна.

ТҮК-ийн ажилчдын голомт үргэлжилж байна. Мөн орон нутаг руу явахаар шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илэрсэн.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1140 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт  25 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1643 боллоо. Үүнээс 1169 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 461 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 4
  • Хүндэвтэр 44
  • Хөнгөн 412 хүн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү