Улаанбаатарт халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР гэж гарчээ


2021-01-25 11:21:33

Баянгол дүүргийн 19 дүгээр байранд бүртгэгдсэн халдварын голомт идэвхижилттэй байна. Мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 4, 5 хэсгийн голомтод 11 хүн халдварт  өртөөд байна. Голомтын хавьтлыг илрүүлэх танадалт судалгаа үргэлжилж байна. Энэ голомтоос улбаатай бусад дүүргийн иргэд халдарт өртсөн байна.

Түүнчлэн ТҮК-ийн ажилчдын гэр бүлтэй холбоотой халдвар мөн бүртгэгдсээр байгаа аж. Сүүлийн үед орон нутаг руу явахаар шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илэрсэн гээд хэн ч, хэзээ ч халдвар өртөж мэдэхээр эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-ийн танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анхаарууллаа.

Салбар хоорондын байгууллагуудын эрсдлийн үнэлгээг хийхэд Улаанбаатарт халдвар тархаж, нийслэлийн хэмжээний болох эрсдэл МАШ ӨНДӨР гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, хүн амын дунд халдвар тархах эрсдэл өндөр байгаа гэнэ.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1255 хүн байгаа аж. 81 ойрын хавьтлыг 14 хоног ажиглан тусгаарлаад гаргахад 45 хүн нэмэгдэж оржээ.

Хоёрдогч хавьтал 80 хүнийг ажиглалтаас гаргахад 93 хүн зөрөөд орсон байна. Ингэснээр хоёрдогч хавьтал 5000 гаруй хүн ажиглалтад байна. Өвчтөн, хавьтлуудын тоо нэмэгдэх нь халдварын тархалт нэмэгдэж, улам эрсдэлтэй болж байгааг тэрбээр анхаарууллаа.

Мөн тэрбээр "Коронавирусийн халдвар Улаанбаатарын хэмжээнд алдвал хохирол амсах нь их болно. Өвчитний тоо нэмэгдэхийн хүрээр хүнд өвчтөн ч нэмэгдэнэ. Хавьтлуудын тоо нэмэгдэхийн хэрээр өвчлөл нэмэгдэнэ. Иймээс аль болох гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй. Албан байгууллагууд ажилтныхаа халууныг үзээд оруулах биш ханиалгаж байгаа эсэхээс эхлээд анхаарч, ажиллах хүчний тоог цөөрүүлэх хэрэгтэй байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү