БЗД-т нэг өрхийн 3 хүнээс халдвар илэрч, хөл хорьжээ


2021-01-25 12:49:20

Баянзүрх дүүргийн 2-р хороо 8/1 дүгээр байрны нэг өрхийн 3 иргэнээс, 7-р хорооны 38А байрны нэг иргэнээс Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тухайн байруудыг хамгаалалтад авлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шинжилгээний баг гарган ажиллуулж байна. Иймд иргэн та ОНЦЫН шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.

Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 4,5 дугаар хэсгийн 1069 иргэн ПСР шинжилгээнд хамрагдаад байна.

БЗД-ИЙН ОНЦГОЙ КОМИСС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү