Хоногт 33 хүнээс халдвар илэрсний 9 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-нээс илэрлээ


2021-02-16 11:06:08

"Нэг хаалга-нэг шинжилгээ" явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт137530 хүнд  шинжилгээ хийснээс 33  хүнд халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын ойрын болон давтан шинжилгээнээс 24 хүнд халдвар илэрлээ.

Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 9 тохиолдол батлагдлаа. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 26 хүнийг илрүүллээ. Үүнд

  • БГД-ийн 3, 15 хороо
  • БЗД-ийн 26,
  • СБД-ийн 18
  • СХД-ийн 7, 39
  • ХУД-ийн 2, 4 хороо
  • ЧД-ийн 2, 612 хороонд халдвар бүртгэгдлээ.

Улаанбаатар хотод коронавирус халдварын батлагдсан тохиолдол 1578 боллоо. Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод 1904 хүн өвчилсөн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 48 хүн эмчлэгдэж эдгэрч гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2416 боллоо. Үүнээс 1760 хүн эдгэрлээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 643 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 3
  • Хүндэвтэр 77
  • Хөнгөн 561 хүн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү