Коронавирусийн халдвараар дахин 1 хүн нас барлаа


2021-02-18 11:11:10

ХӨСҮТ-д коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан нэг хүн нас баржээ. Тэрээр 2021.02.14-нд онош батлагдаж ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Биеийн байдал нэн хүнд байсан бөгөөд өчигдөр нас баржээ.

Талийгаач хавсарсан, үсэрхийлсэн хавдартай, хавдрын хордлого, уургийн дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан. Онош нь ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалгийн булчирхайн үсэрхийлсэн хавдар, коронавирусийн халдвар хүндэвтэр явцтай байсан талаар ХӨСҮТ-ийн Танадалт  судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдлээ.

Монгол Улсын хувьд коронавирусийн халдварт өртөж нас барсан тохиолдол 4 байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү