Хоногт 35 тохиолдол батлагдсаны 7 нь масс дундаас илэрлээ


2021-02-20 11:13:42

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрсэн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "2021.02.19-нд ХӨСҮТ, НЭМҮТ болон орон нутаг, дүүргүүдийн салбар лабораторид 44.503 хүнд  шинжилгээ хийснээс 35 хүнд халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын ойрын болон давтан шинжилгээнээс 28 хүнд халдвар илэрлээ. Өмнө батлагдсан тохиолдлын анхны болон давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 7 тохиолдол батлагдлаа. Нийт 54 тохиолдлын 28 нь батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн хавьтлууд байна.

Батлагдсан 35 тохиолдлуудыг дүүргээр нь авч үзвэл

  • БГД-ээс 9
  • БЗД-ээс 8
  • СБД-ээс 2
  • СХД-ээс 6
  • ХУД-ээс 5
  • ЧД-ээс 2
  • Налайх дүүргээс 2 тохиолдол батлагдлаа.

Улаанбаатар хотод коронавирус халдварын батлагдсан тохиолдол 1746 боллоо. Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод 2072 хүн өвчилсөн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 27  хүн эмчлэгдэж эдгэрч гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2586 боллоо. Үүнээс 1846 хүн эдгэрлээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 725 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 5
  • Хүндэвтэр 86
  • Хөнгөн 633 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү