Хоногт 52 тохиолдол бүртгэгдсэний 24 нь олон нийтийн дундаас илэрлээ


2021-02-21 11:11:30

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрсэн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "2021.02.20-нд ХӨСҮТ, НЭМҮТ болон орон нутаг, дүүргүүдийн салбар лабораторид 44.018 хүнд  шинжилгээ хийснээс 52 хүнд халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын ойрын болон давтан шинжилгээнээс 28 хүнд халдвар илэрлээ. Өмнө батлагдсан тохиолдлын анхны болон давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 24 тохиолдол батлагдлаа. Үүний 15 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол үлдсэн 9 нь ойрын хавьтлуудаас илэрлээ. Нийт 78 тохиолдлын 41 нь анхны батлагдсан тохиолдол бол бусад нь гэр бүлийн хавьтлууд байна.

Нэг хаалга-нэг шинжилгээний хүрээнд батлагдсан тохиолдлуудыг дүүргээр нь авч үзвэл

  • Баянгол дүүргийн 22, 23 р хороо шинээр нэмэгдлээ. Энэ дүүргийн 3, 5, 9, 21, 25 хороонд өвчлөл бүртгэгдсэн
  • Баянзүрх дүүрэгт 26 хороонд шинээр өвчлөл бүртгэгдлээ.
  • Сүхбаатар дүүрэгт 3, 18
  • Сонгинохайрхан дүүрэгт 26 хороонд шинээр өвчлөл бүртгэгдлээ. Тус дүүргийн 6, 7, 18, 31, 39 хороонд өвчлөл бүртгэгдсэн байсан.
  • Хан-Уул дүүрэгт 4, 9 хороонд шинээр халдвар бүртгэгдсэн. Энэ дүүргийн 2, 9, 21 хороонд өвчлөл бүртгэгдсэн билээ.
  • Чингэлтэй дүүргийн 19 хороонд шинээр өвчлөл бүртгэгдсэн. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан 52 тохиолдлыг дүүргээр нь хэлбэл

  • БГД-ээс 11
  • БЗД-ээс 5
  • СБД-ээс 3
  • СХД-ээс 8
  • ХУД-ээс 12
  • ЧД-ээс 13 тохиолдол батлагдлаа.

Ойрын хавьтлын 829 боллоо. Шинээр 119 ойрын хавьтлыг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 1213 боллоо.

Улаанбаатар хотод коронавирус халдварын батлагдсан тохиолдол 1798 боллоо. Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод 2124 хүн өвчилсөн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 18  хүн эмчлэгдэж эдгэрч гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2638 боллоо. Үүнээс 1864 хүн эдгэрлээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 759 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 5
  • Хүндэвтэр 83
  • Хөнгөн 669 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү