Олон нийтийн дундаас нийт 102 тохиолдол батлагдлаа


2021-02-22 11:13:19

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрсэн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "2021.02.21-нд ХӨСҮТ, НЭМҮТ болон орон нутаг, дүүргүүдийн салбар лабораторид 36.903 хүнд  шинжилгээ хийснээс 55 хүнд халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын ойрын болон давтан шинжилгээнээс 31 хүнд халдвар илэрлээ. Өмнө батлагдсан тохиолдлын анхны болон давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 24 тохиолдол батлагдлаа. Үүний 9 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол үлдсэн 15 нь ойрын хавьтлуудаас илэрлээ. Нийт 102 тохиолдлын 50 нь анхны батлагдсан тохиолдол бол 52 нь гэр бүлийн хавьтлууд байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан 55 тохиолдлыг дүүргээр нь хэлбэл

  • БГД-ээс 5
  • БЗД-ээс 8
  • СБД-ээс 3
  • СХД-ээс 13
  • ХУД-ээс 17
  • ЧД-ээс 7
  • Багануур дүүрэгт 1 тохиолдол батлагдлаа.

Ойрын хавьтлын 635 боллоо. Шинээр 191 хүнийг гаргаад 115 ойрын хавьтал нэмэгдэж  тусгаарласан. Хоёрдогч хавьтал 1325 боллоо.

Улаанбаатар хотод коронавирус халдварын батлагдсан тохиолдол 1852 боллоо. Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод 2178 хүн өвчилсөн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 47  хүн эмчлэгдэж эдгэрч гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2693 боллоо. Үүнээс 1933 хүн эдгэрлээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 745 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 80
  • Хөнгөн 657 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү