Энэтхэгээс ирсэн 150.000 тун вакцинаар эмч, ажилчдыг дархлаажуулна


2021-02-22 11:31:18

Энэтхэгийн Засгийн газраас Монголд “бэлэглэсэн” 150 мянган тун вакцин өнөөдөр Монгол Улсад ирсэн. Эхний ээлжинд ирсэн уг вакцинаар эмч, эмнэлгийн ажилчдыг дархлаажуулж хүрэлцэх гэнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхний тунг хийлгэж, иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалахаа мэдэгдсэн билээ. Маргаашнаас вакцинжуулалт эхэлнэ.

Мөн өнөөдөр орой дараагийн ээлжийн вакцин Монгол Улсад ирнэ.

Монгол Улс вакцин хүлээн авах бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү