Коронавирусийн 30 тохиолдол батлагдсаны 22 нь олон нийтийн дундаас батлагджээ


2021-02-23 12:06:21

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 49.920 хүнд шинжилгээ хийснээс коронавирусийн 30 тохиолдол батлагджээ. Үүнээс "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 20 тохиолдол батлагдсан байна. Уг арга хэмжээгээр 122 тохиолдол илэрч, халдварын голомт 33-р нэмэгдлээ

Улаанбаатарт батлагдсан тохиолдлын тоо 1882 боллоо. Мөн хугацаанд 70 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр эмчлэгдэж гарсан нийт тохиолдол 2003 боллоо.

Одоогоор нийт 705 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд  6
  • Хүндэвтэр 84
  • Хөнгөн 598 хүн байна.
  •  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү