Вакцины хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэлээ


2021-02-23 12:24:45

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "AstraZeneca" вакцины 150.000 тун буюу 75.000 хүнд хийнэ. 1 хүнд 2 тунгаар хийнэ. Эхний тунг Ерөнхий сайд хийлгэлээ. Хоёр дахь тунг миний бие эрүүл мэндийн салбарын ажилчдаа уриалж хийлгэлээ. Өнөөдрөөс вакцинжуулалт эхэллээ. Эхний ээлжинд төр болон хувийн хэвшлийн 56.000 эмч, эмнэлгийн ажилчдад хийхээр төлөвлөсөн. Хоёр дахь ээлжинд хариу арга хэмжээний баг буюу онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагчдад хийнэ. Хуваарийн дагуу вакцинжуулалт хийнэ. 2021 оны намар гэхэд хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж дуусна" гэлээ.

Мөн тэрбээр ОХУ-д үйлдвэрлэсэн вакцин ирэх 7 хоногоос Монгол Улсад орж ирнэ гэдгийг мэдээллээ. Засгийн газраас 226 тэрбум төгрөгийн төсөв гаргаж, вакцинжуулалттай холбоотой хувцас, тоног хэрэгсэлд зарцуулж байгаа юм.

Ерөнхий сайдын дараагаар эрүүл мэндийн салбарын 50.000 гаруй эмч, ажилчдыг дархлаажуулалтад хамруулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү