Хоногт 46 тохиолдол батлагдсаны 24 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-тэй холбоотой


2021-02-25 11:14:13

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "2021.02.24-нд ХӨСҮТ, НЭМҮТ болон орон нутаг, дүүргүүдийн салбар лабораторид 16.777 хүнд  шинжилгээ хийснээс 46 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 23 хүнээс халдвар батлагдсан. Тэд гэрээр болон тусгаарлах байранд байсан

Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд анхны шинжилгээгээр 1 хүн батлагдсан бол 21 тохиолдол нь энэ хүрээнд батлагдсан тохиолдлуулдын ойрын хавьтлаас батлагдлаа. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооноос 1 тохиолдол шинээр нэмэгдсэн.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 735 хүн байна. Өчмигдөр 251 хүнийг хяналтаас гаргаж нэмж 231 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 1221 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан 46 тохиолдлыг дүүргээр нь хэлбэл

  • БГД-ээс 7
  • БЗД-ээс 16
  • СБД-ээс 2
  • СХД-ээс 3
  • ХУД-ээс 14
  • ЧД-ээс 4 тохиолдол батлагдлаа.

Нийслэлийн хэмжээнд 1960 тохиолдол батлагдлаа. Улсын хэмжээнд багц халдварын голомтод 2286 тохиолдол бүргэгдлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 27  хүн эмчлэгдэж эдгэрч гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2801 боллоо. Үүнээс 2097 хүн эдгэрлээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 689 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 7
  • Хүндэвтэр 62
  • Хөнгөн 619 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү