Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалт 22 хувьтай байна


2021-02-25 11:23:33

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын үйл явцын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл танилцуулав.

Тэрбээр "Дэлхий дахинд коронавирусийн дархлаажуулалт эхлээд 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Манай улсын хувьд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 3 дахь хоног дээрээ явж байна. Манай улс дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улс 5 төрлийн дархлаажуулалт хийдэг.

  • Товлолын вакцин
  • Нөхөн дархлаажуулалт
  • Нэмэлт дархлаажуулалт
  • Сайн дурын дархлаажуулалт

Коронавирусийн эсрэг вациныг тахвар судлалын заалтаар иргэн сайн дурын үндсэн дээр хийлгэнэ. Дархлаажуулалт эхэлсэн 2 хоногийн хугацаанд 16 байгууллагын 14.092 хүн хамрагдахаар төлөвлөсөн. Хамрагдвал зохих хүмүүсээс 3112 хүнийг дархлаажуулаад байна. Нийт хамралтын хувь 22.

Хамрагдсан хүнд

  • Халуурах
  • Булчин өвдөх
  • Толгой өвдөх
  • Чичрүүдэс хүрэх
  • Даарах
  • Бүх бие, үе мөч өвдөх
  • Ядрах
  • Хамар битүүрэх
  • Хэсэг газарт улайх, хавдах шинж тэмдэг илрэх нь бий.

Дэлхийн 99 улс оронд 218 сая тун вакцин хийгээд байна. Өдөрт дунджаар 6.14 сая тун хүн вакцинд хамрагдаж байна гэсэн үг. Сүүлийн 3 долоон хоногт тохиолдлын тоо 11 хувиар буурчээ. Нас баралт өмнөх 7 хоногоосоо 20 хувиар буурчээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү