30 тохиолдол батлагдсаны 14 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-тэй холбоотой


2021-02-26 11:15:55

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "2021.02.25-нд ХӨСҮТ, НЭМҮТ болон орон нутаг, дүүргүүдийн салбар лабораторид шинжилгээ хийснээс 30 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтдуупын давтан шинжилгээнүүдээс 14 хүнээс халдвар батлагдсан. Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас 16 хүнд халдвар илэрлээ. 

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 634 хүн байна. Хоёрдогч хавьтал 1395 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан 30 тохиолдлыг дүүргээр нь хэлбэл

  • БГД-ээс 7
  • БЗД-ээс 16
  • СБД-ээс 2
  • СХД-ээс 3
  • ХУД-ээс 14
  • ЧД-ээс 4 тохиолдол батлагдлаа.

Нийслэлийн хэмжээнд 1989 тохиолдол батлагдлаа. Улсын хэмжээнд багц халдварын голомтод 2315 тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 53 хүн эмчлэгдэж эдгэрч гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2831 боллоо. Үүнээс 2150 хүн эдгэрлээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 666 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 78
  • Хөнгөн 580 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү