Д.Нарангэрэл: Pfizer-ийн вакциныг дэлхийн 70 улс орон 2 тунгаар 21 хоногийн зайтай хэрэглэж байна


2021-02-27 11:24:17

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын үйл явцын талаар Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл танилцууллаа.

Тэрбээр "Дэлхий нийтэд 6 төрлийн вакциныг хэрэглэж байна. Өдөртөө 6.2-6.5 сая хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Эхний 2 вакцин нь ДЭМБ-аас яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон бол нөгөө 4 вакциныг нь тухай улс орон хэрэглэх зөвшөөрөл олгож, дархлаажуулалтад хамруулж байна.

  • Pfizer-ийн вакциныг дэлхийн 70 улс орон 2 тунгаар 21 хоногийн зайтай
  • Астразенека вакциныг дэлхийн 55 улс оронд 2 тунгаар 4-12 хоногийн зайтай
  • Moderna-гийн вакциныг 28 улс оронд 2 тунгаар 28 хоногийн зайтай
  • Спутник-5 вакциныг 18 улс оронд 2 тунгаар 21 хоногийн зайтай
  • Синофарм вакциныг 21 улс оронд 2 тунгаар 21 хоногийн зайтай
  • Jonhson and Jonhson вакциныг дэлхийн 5 улсад 1 хүн тунгаар хэрэглэж байна.

Манай улсад дархлаажуулалт эхлээд 4 хонож байна. Энэ хугацаанд 6808 хүнийг дархлаажуулжээ. Үүнээс 561 хүн нь хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа хүмүүс аж.

Вакцин хийлгэсэн хүмүүсийн 21.5 хувь нь хариу урвал гарсан бөгөөд ихэвчлэн халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрчээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү