Д.Нарангэрэл: Вакцин хийлгэсэн 2 сувилагчид артерийн даралт ихсэх шинж тэмдэг илэрсэн


2021-02-28 11:22:39

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Коронавирусийн эсрэг вакцинжуулалт дэлхийн 103 улсад явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 236 сая хүн тун вакциныг хэрэглээд байна. Өдөрт дунджаар 6.7 сая гаруй хүн дархлаажуулалтад хамрагдаж байна гэсэн үг. Вакцины эхний үр дүнгүүд гарч халдварын тархалт, тохиолдлын тоо буурах хандлага ажиглагдаж байсан.

Гэвч сүүлийн өдрүүдэд өвчлөлийн тохиолдол буурахгүй, тогтмолжсон байдал ажиглагдаж байна. АНУ дэлхийн бусад орныг бодвол дархлаажуулалтыг өргөн хүрээтэй хийж, үр дүнд хүрч байна. Одоогийн байдлаар эхний тунд 47 сая гаруй хүн буюу нийт хүн амын 14.2 хамрагдсан бол 2 дахь тунд 22.6 сая  хүн буюу 6.8 хувь нь хамрагджээ.

Дархлаажуулалтын дараах урвал мөн гарч байгаа бөгөөд 55 сая хүнээс 100.000 гаруйд нь вакцины дараах урвал илэрчээ. Эдгээрийн

  • 94 хувь нь  хөнгөн,
  • 6 хувьд нь хүнд хэлбэрийн урвал илэрсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээр халдварын тархалт хумигдаж байсан ч сүүлийн 3 долоон хоногт тогтмолжиж эхэлсэн нь

  • Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт
  • Хаврын дэгдэлттэй холбоотой байж болзошгүй хэмээн АНУ-ын эрдэмтэд анхааруулжээ.

Иймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулсан байна.

Манай улсын хувьд 7460 хүн буюу 11.4 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ. Нийслэлд 30 цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Дархлаажуулалтад хамрагдсан эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын 21.5 хувьд нь хариу урвал илэрсэн бөгөөд 2 сувилагчид артерийн даралт ихсэн шинж тэмдэг илэрчээ. Гэвч удалгүй биеийн байдал сайжирж, тогтворжсон" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү