Дэлхий дахинд коронавирусээр өвчлөгчдийн тоо нэмэгдэж эхэллээ


2021-03-01 11:30:39

Дэлхий дахинд өдөрт 384.000 иргэн коронавирусийн халдвараар өвчилж байна. Одоогоор нийт 113.4 сая гаруй хүн энэ халдвараар өвчилсөнөөс 2.5 сая хүн энджээ.

Хүн амыг дархлаажуулалтад хамруулж эхэлсэнээр өвчний тархалт буурч байсан ч эргээд нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлжээ. Энэ нь коронавирусийн мутацид орсон хувилбарууд илүү хүнд явцтай, тархалтын хүрээ өндөр байгаатай холбон тайлбарлаж байна. 

Дэлхий дахинд коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхлээд 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Дэлхийн 103 улсад 241 сая тун вакцин хийгээд байгаа юм. Өдөрт 6.7 сая хүн хамрагдаж байна гэсэн үг.

Хэдийгээр дархлаажуулалт эхэлсэн ч амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж байх шаардлага тулгарч байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл санууллаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү