Ковид-19 туссан хүний эмчилгээний дундаж зардлыг 4 сая төгрөгөөр тооцсон


2021-04-01 15:25:26

Монгол Улсад коронавирусийн халдварт өртөж батлагдсан тохиолдлын тоо 8841 болсон. Өнөөлрийн байдлаар 1906 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • Маш хүнд 11
  • Хүнд 36
  • Хүндэвтэр 198
  • Хөнгөн 1653 хүнг байна.

Хөнгөн хүнд дархлаа дэмжих, вирус нөлөөлөхгүй байх, биеийн эсэргүүцлийг сайжруулах эмчилгээ хийдэг. Нийт өвчилсөн хүмүүсийн 86.7 хувь хөнгөн хэлбэрээр тусаж байна.

Хүнд хүндэвтэр, маш хүнд хүмүүст амьсгалын аппарат залгах, вирусний эсрэг эм тариа хэрэглэх зэрэг олон эмчилгээ хийж байна. Нэг хүнд зарцуулах эмчилгээний зардал харилцан адилгүй байдаг. Нөгөө талаас иргэд олон нийтийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эмчилгээний зардал гэдэг нь тухайн хүнд өгч байгаа эм эсвэл тарьж байгаа тарианы зардлыг хэлдэггүй. Тухайн хүнийг эмчлэхийн тулд хэчнээн эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, хэдэн төрлийн үйл ажиллагаа явагдсан, тухайн орчинд байгаа агааржуулагч, цахилгаан эрчим хүч, байрны мөнгө гэх мэт зүйлийг тооцож гаргасан мөнгөн дүнг эмчилгээний зардал гэж тооцдог байна.

Нөгөө талаас хамгаалах хувцас, амны хаалтыг тогтмол сольдог. Тухайлбал, нэг өвчтөнд дөрвөөс таван хүнтэй баг ороод ажиллахдаа ажиллах болгонд хувцсаа сольдог. Өдөрт хэдэн ч удаа хувцас солих боломжтой. Энэ бүхнээс тооцоод эмчилгээний зардал гардаг. Одоогоор 4 сая орчим төгрөгт нэг хүний эмчилгээний дундаж зардлыг тооцож байна. Жишээ нь маш хүнд хүмүүс 10 хоног уушги орлуулах аппарат, зарим тохиолдолд хэдэн зуун сая төгрөгийн эмчилгээний зардал гардаг гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү