8 аймагт 93, Улаанбаатарт 391 тохиолдол нэмэгдэж, 2 хүн нас барлаа


2021-04-02 11:54:04

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 11.876 хүнд шинжилгээ хийснээс 486 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 9327 боллоо. Мөн хугацаанд 146 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5216 боллоо.

Улаанбаатарт 391 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 7657 боллоо.

Орон нутагт  93 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Сэлэнгэ аймагт 16
  • Дархан-Уул аймагт 15
  • Орхон аймагт 17
  • Төв  аймагт 26
  • Хөвсгөл аймагт 2
  • Булган аймагт 1
  • Ховд аймагт 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 1990 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 8
  • Хүнд 37
  • Хүндэвтэр 232
  • Хөнгөн 1713 хүн байна.

Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. 58, 66 настай хүмүүс халдварын улмаас нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нас барсан нийт тохиолдлын тоо 10 боллоо. Бусад шалтгаанаар 4 хүн нас барсан.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү