Орон нутагт 39, Улаанбаатарт 232 тохиолдол нэмэгдэж, дахин 1 хүн нас барлаа


2021-04-03 11:48:29

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа  танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 17.537 хүнд шинжилгээ хийснээс 271 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 9598 боллоо. Мөн хугацаанд 163 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5379 боллоо.

Улаанбаатарт 232 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 7889 боллоо.

Орон нутагт  39 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Булган аймагт 7
  • Дорноговь аймагт 1
  • Орхон аймагт 2
  • Өвөрхангай аймагт 4
  • Сэлэнгэ аймагт 12
  • Ховд аймагт 11
  • Хөвсгөл аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 1987 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 7
  • Хүнд 36
  • Хүндэвтэр 226
  • Хөнгөн 1718 хүн байна.

Сүүлийн 24 цагт 54 настай 1 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 11 боллоо. Эрүүл мэндийн яам технилогийн шинэчлэл хийж, мэдээлэл хийх өдрийн 09.00 цагаар халдварын  нөхцөл байдлыг мэдээлдэг байсан бол өмнөх өдрийн 00.00 цагаар тасалбар болгодог болсныг онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү