Орон нутагт 88, Улаанбаатарт 514 тохиолдол нэмэгдэж, дахин 1 нас баралт бүртгэгдлээ


2021-04-05 11:40:18

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 602 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 10820 боллоо. Мөн хугацаанд 282 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5931 боллоо.

Улаанбаатарт 514 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 8906 боллоо. Цахилгаан шат, орцыг хахалдваргүйжүүлэх шаардлагатай байна.

Орон нутагт  88 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Хөвсгөл аймагт 3
  • Хлвд аймагт 11
  • Булган аймагт 4
  • Сэлэнгэ  аймагт 4
  • Архангай аймагт 17
  • Баянхонгор аймагт 1
  • Өвөрхангай аймагт 5
  • Төв аймагт 12
  • Дархан-Уул аймагт 19
  • Орхон аймагт 11
  • Хэнтий аймагт 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Дорнод аймгийн сэжигтэй тохиолдлын хариу гараагүй байна. Тиймээс халдвар бүртгэгдсэн гэж мэдээллэх эрт байна.

Одоогоор 2119 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 12
  • Хүнд 52
  • Хүндэвтэр 244
  • Хөнгөн 1811 хүн байна.

Сүүлийн 24 цагт 60 гаруй настай 1 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 12 боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү