Насанд хүрсэн хүмүүсийн 20 хувь нь вакцинд хамрагджээ


2021-04-06 09:41:20

Өчигдрөөс коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх ажил эхэлсэн билээ. Өдөрт 30.000 хүнийг дархлаажуулах зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 69 цэгт 150 багийн 1247 эмч, ажилтан ажиллаж, 26098 иргэнийг вакцинжуулжээ.

Газар тариалангийн бүс нутаг болох:

- Сэлэнгэ аймагт 4,852,

- Дархан-Уул аймагт 3,152,

- Орхон, Булган аймагт 1,552 иргэн вакцинд хамрагджээ.

Улсын хэмжээнд вакцинд хамрагдсан иргэдийн тоо 414,382 боллоо. Насанд хүрсэн хүмүүсийн 20 хувь нь вакцинд хамрагдсан гэсэн үг юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү