Сүүлийн 24 цагт 554 хүнээс халдвар батлагдаж, 1 хүн нас барлаа


2021-04-08 11:43:41

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

Тэрбээр "Дэлхийн зарим оронд коронавирусийн 4 дэх давалгаа үргэлжилж байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 6640 хүн нас барсан бол 519.538 хүн эдгэрчээ.

Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт 554 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 12.780 боллоо. Мөн хугацаанд 372 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 8140  боллоо. Нэг зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ.

Улаанбаатарт 451  тохиолдол нэмж бүртгэгдлээ.  Орон нутагт  102 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Архангай аймагт 7
  • Баянхонгор аймагт 12
  • Төв аймагт 51
  • Сэлэнгэ аймагт 5
  • Сүхбаатар аймагт 7
  • Говьсүмбэр аймагт 5
  • Өвөрхангай аймаг 11  тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 2637  хүн эмчлүүлж байна. Гэрээр 1000 гаруй хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 14
  • Хүнд 74
  • Хүндэвтэр 373
  • Хөнгөн 2176 хүн байна.

Сүүлийн 24 цагт 1 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 18 боллоо. Маш хүнд гэсэн оноштойгоор эмчлүүлж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү