Өрхийн эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн нэхэмжлэх, санхүүгийн баримтаа цаг тухайд нь ирүүлэхийг анхаарууллаа


2021-09-08 15:07:03

ЭМДЕГ-ын удирдлагууд Нийслэлийн болон орон нутгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл эмч, эмнэлгийн ажилчидтай цахим уулзалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг сар бүрийн 1-5-ны хооронд авдаг. Ингэхдээ уг нэхэмжилсэн дүнгийн 70 хувийг дараа сард үзүүлэх тусламж үйлчилгээний урьдчилгаа болгон сар бүрийн 8-10 ны дотор олгож, үлдэгдэл 30 хувийн санхүүжилтэд чанарын хяналт хийж сар бүрийн 23-25-ны хооронд шилжүүлдэг.

ЭМДҮЗ-ийн 2021 оны 04 дүгээр тогтоолын дагуу ЭМДEГ-аас ӨЭМТ -үүдэд нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг олгодог бөгөөд энэ санхүүжилтэд цалин, тогтмол зардал, шатахууны зардал гэх мэт зардалууд багтдаг.

May be an image of 4 people and text
Үүн дээр нэмэлтээр өнөөдрийн байдлаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үндсэн тусламж үйлчилгээний 2021 оны 1-7 сарын гүйцэтгэлд ЭМД-ын сангаас Орон нутгийн 69 ӨЭМТ-д 1 тэрбум 126 сая, Нийслэлийн 115 ӨЭМТ-д 1 тэрбум 598 сая төгрөг, Ковид-19-ийн өрхийн гэрийн эргэлтийн санхүүжилтэд 219 ӨЭМТ-д 6 тэрбум 937 сая төгрөгийг олгоод байна.
Сүүлийн үед Өрхийн эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн нэхэмжлэх, үзүүлсэн тусламж, үйлчилгээний дэлгэрэнгүй /XML/ файлаа огт ирүүлээгүй, ирүүлсэн нь алдаатай илгээснээс үүдэн үлдэгдэл санхүүжилт удаашрах асуудал үүсэж байна. Иймд гүйцэтгэлийн нэхэмжлэх, санхүүгийн анхан шатны баримтуудаа цаг тухайд нь үнэн зөв илгээхийг ЭМДЕГ-аас анхааруулж байна.
May be an image of 4 people and text

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

DR. UROLOGIST 2021-09-09 14:11:16-д бичсэн холбогдсон IP хаяг: 197.210.65.24
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com