Хоногт 11 хүн эндэж, 2851 тохиолдол нэмж бүртгэгдлээ


2021-09-20 11:15:20

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт шинээр 2851 тохиолдол бүртгэгдэж, 5211 иргэн эдгэрчээ.

Батлагдсан тохиолдлын 1683 нь Улаанбаатарт, 1168 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн энэ хугацаанд 41-80 насны 11 хүн энджээ. Ингэснээр Ковид19-ийн шалтгаант нас баралт 1046 боллоо.

Эмнэлэгт 21 532 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 367 хүний биеийн байдал нэн хүнд байна. Харин гэрийн ажиглалтад 54 851 хүн байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү