TANDALT.GOV.MN системд нэвтрэх эрх сэргээх хүсэлт хүргүүлжээ


2021-09-28 07:15:36

ЭМДЕГ 2021 оны 7 сараас эхлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Tandalt.gov.mn системд нэвтрэх эрх авч, системд бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэн гүйцэтгэлийг хянаж, коронавируст халдварын үеийн тандалтын зорилгоор сорьц цуглуулах үйл ажиллагаанд 47 байгууллагад 349 сая төгрөг, сорьцод шинжилгээ хийх үйл ажиллагаанд 31 байгууллагад 4 тэрбум 303 сая гаруй төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгоод байна.

Өнөөдрийн байдлаар Tandalt.gov.mn системд нэвтрэх боломжгүйгээс үүдэн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийг хянах, санхүүжилтийг олгох ажил удаашраад байна. Иймд манай байгууллагаас системд нэвтрэх эрхийг сэргээж өгөхийн зэрэгцээ системийн өдөр тутмын мэдээлэл хөдөлгөөнгүй байх боломжоор ханган, хамтран ажиллах хүсэлтийг ХӨСҮТ-д хүргүүлээд байна. Ингэснээр гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилт түргэн, шуурхай саадгүй шилжих боломж бүрдэх юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү