Өнөөдөр 36 цэгээр 3128 иргэнийг дархлаажуулна


2021-10-08 09:37:04

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хийх явуулын 18 баг, суурин 36 цэг ажиллана. Эдгээрт 63 багийн 268 эмч, ажилтан ажиллаж, 3,138 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 67,
  • II тунд 170,
  • нэмэлт сэргээх тунд 1,492 буюу нийт 1,729 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.8 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2,926 жирэмсэн эх, 12-15 насны 67,114, 16-17 насны 26,350 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

 
 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү