COVID-19: Хоногт 1566 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа


2021-10-12 11:12:16

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1.566 тохиолдол нэмж батлагдлаа. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 328.304 боллоо. Үүний

  • 1.107 нь Улаанбаатар хотод
  • 459 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,709 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.392 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19.826 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53,015 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 10,613
  • Хүндэвтэр- 6,665
  • Хүнд – 2,198
  • Маш хүнд – 350 хүн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү