0-80 насны 18 хүн ковидын улмаас нас барлаа


2021-10-19 11:10:19

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1.303 тохиолдол нэмж батлагдлаа. Үүний

  • 720 нь Улаанбаатар хотод
  • 583 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6.710 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 18 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.501 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нас барсан иргэдийн 7 нь эмэгтэй, 11 нь эрэгтэй. Насны хувьд

  • 0-20 насны 2
  • 21-40 насны 2
  • 41-60 насны 3
  • 61-80 насны 7
  • 80 дээш насны 4

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18.464 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51.302 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9.056
  • Хүндэвтэр- 6.851
  • Хүнд – 2.174
  • Маш хүнд – 383 хүн байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү