ЭМДЕГ-ын утсанд холбогдсон 500 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ


2021-11-23 13:01:57

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хэрэглэгчтэй харилцах төв нь даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг утсаар болон биечлэн өгч аливаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажилладаг. 

Өнөөдрийн байдлаар Хэрэглэгчтэй харилцах төвийн 5 оператор нэгэн зэрэг дуудлага хүлээн авч байгаа бөгөөд 18 цагийн байдлаар 1800-1363 дугаарт 528 дуудлага ирж, 71 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллажээ.

Зарим тохиолдолд даатгуулагчийн мэдээлэл цахим системд дутуу бүртгэгдсэн байх тохиолдол байдаг бөгөөд энэ тохиолдолд даатгуулагч өөрийн холбогдох бичиг баримтын зургийг бүтнээр тод, гаргацтай авч ЭМДЕГ-ын фэйсбүүк чатаар илгээх боломжтой гэнэ. Ингэснээр таны мэдээллийг шуурхай засварлан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлдэг байна. 

Хэрвээ даатгуулагч та шугам чөлөөгүй үед лавлах утсанд холбогдсон үед Call canter цахим системд бүртгэгдэн манай операторууд таньруу эргэн холбогдож хэрэгтэй мэдээллийг өгч ажиллана хэмээн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын харилцах төвөөс сануулсан. 

Та ажлын өдрүүдэд 08:30 цагаас 17:30 минутын хооронд ЭМД-ын 1800-1363 утсанд энгийн тарифын холбогдон өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ шуурхай аваарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү