Омикрон хувилбарын үед шаардлагатай зарим түүхий эдийг Хятадаас тусгай үүргийн онгоцоор татан авна


2022-01-17 08:13:45

Эрүүл мэндийн яамны удирдлагууд Монос Фарм" ХХК, "Энхийн шүүдэр" ХХК, "Нахиа" ХХК, "IVCO" ХХК-н эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Танилцах уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, газар, хэлтсийн дарга нар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн” ЭМ” холбоо ТББ-ын тэргүүн, гүйцэтгэх захирал, дээрх компанийн захирал холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

”Эм үйлдвэрийн зохистой дадал”-ын хэрэгжилтийн өнөөгийн байдал,чанар хангалт, хяналтын тогтолцоо,инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэлт, шинэ эмийн судалгаа шинжилгээний одоогийн байдлыг үнэлэх, цаашдын зорилго, зорилтыг тодорхойлох зорилгоор Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн ”ЭМ” холбоо ТББ-тай хамтран  дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын 4 дэх давалгаа буюу Омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж эдгээр үйлдвэрүүд эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг 1 сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байгаа аж. 

Харин БНХАУ-аас татаж зарим түүхий эдийн нөөцүүд тулгамдаж буйг энэ үеэр хэлж байлаа. Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр 1-р сарын 17-нд БНХАУ-аас тусгай  үүргийн онгоц нисгэж нөөцийг татан авах юм. Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байна. 

Хэрэв энэхүү асуудал шийдвэрлэхээр  эдгээр үйлдвэрүүдийн  шаардлагатай байгаа түүхий эд ачаа барааны судалгааг авч Зам тээврийн хөгжлийн  яам, Гадаад харилцааны яаманд асуудлыг танилцуулж,  яаралтай татан авалт хийхээр боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү