Хоногт 200 хүүхэд ковидын улмаас эмнэлэгт хүргэгдэж, 1 хүн эндлээ


2022-01-21 11:57:31

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3.282 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 2.150 нь Улаанбаатар хотод,
  • 1.132 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 21-40 насны 1 хүн нас баржээ. Ингэснээр ковидын шалтгаант нийт эндэгдэл 2020 болооо. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10.080 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 1.507 хүүхэд, 726 жирэмсэн эх эмчлүүлж байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 52.044 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-3.202
  • Хүндэвтэр – 5.837
  • Хүнд-964
  • Маш хүнд-77 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү