Таван улс “Boeing 737 MAX” онгоцноос татгалзлаа


2019-03-14 12:51:46

Этиопд болсон онгоцны сүйрлийн улмаас дэлхийн улс орнууд “Boeing 737 MAX” онгоцны нислэгийг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан. Энэ удаад дахин таван орон ийм шийдвэр гаргажээ. Тодруулбал, Мексик улс Боингийн дээрх загварын онгоцны нислэгийг зогсоохоор болсон тухайгаа тус улсын Иргэний агаарын тээврийн Ерөнхий газраас мэдэгджээ. Мөн Панамын “Copa Airlines” агаарын тээврийн компани “Boeing 737 MAX 9” онгоцыг ашиглахаа түр хугацаанд зогсоохоор болсон байна. Түүнчлэн Коста-Рикагийн Иргэний агаарын тээврийн газар энэ загварын онгоцноос түр хугацаанд татгалзах нь зүйтэй гэж үзсэн байна. Цаашлаад Бразилийн Агаарын тээврийн Үндэсний агентлаг ч мөн нутаг дэвсгэр дээрээ болон улсынхаа агаарын орон зайд “Boeing 737 MAX 8” онгоц ашиглахыг хориглолоо. Түүнчлэн Америкийн Боинг корпорацийн мэргэжилтэн болон төлөөлөгчид түүнчлэн дотоодын агаарын тээвэрлэгчидтэй зөвлөлдсөн байна. Колумбийн эрх баригчид мөн нутаг дэвсгэр дээгүүр нь энэ төрлийн онгоц ашиглахыг хориглолоо.

Эргэн сануулахад, гуравдугаар сарын 10-ны өдөр Этиопийн агаарын тээврийн компанийн Boeing 737 MAX 8 онгоц Этиопд сүйрч, 157 хүн амиа алдсан юм. Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд ч мөн энэ загварын онгоц Индонезд осолдон 189 хүн амиа алдаж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү