БНАСАУ туршилтынхаа үр дүнг АНУ-ын цөмийн аюулыг тогтоон барихад ашиглана


2019-12-17 09:00:42

БНАСАУ саяхан явуулсан батлан хамгаалахын технологийн туршилтуудынхаа үр дүнг Америкийн цөмийн аюулыг сөрөн зогсоход ашиглана гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ Солонгосын ардын армийн Ерөнхий штабын дарга Пак Чон Чхоны мэдэгдлээс иш татан мэдээлжээ.

“АНУ-ын цөмийн аюулыг шийдэмгий, найдвартай тогтоон барих зорилготой стратегийн шинэ зэвсгийг бүтээхэд сүүлийн үед явуулсан батлан хамгаалахын туршилтуудын үнэтэй цэнтэй мэдээллүүд, технологиудыг ашиглана” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

KCNA агентлагийн мэдээлснээр, Пак Чон Чхон мөн "дайсагнасан хүчнүүдийн” улс төрийн болон цэргийн аливаа өдөөн хатгалгын хариуг Пёньян өгөхөд бэлэн гэдгийг онцлон тэмдэглэжээ. БНАСАУ-ын эрх баригчид баасан гарагт Сохэ сансрын буудалд туршилт явуулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү