COVID 19: 11 мянган хүн шинээр халдвар авчээ


2020-03-16 09:30:50

ДЭМБ-ын мэдээлж буйгаар өнгөрсөн шөнө ойролцоогоор 11 мянган хүн коронавирусийн халдвар шинээр авсан болох нь тогтоогдсон талаар мэдээлж байна. Worldometers статистик мэдээллээс харвал 2020 оны гуравдугаар сарны 16-ны 07.00 цагийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 157 оронд бүртгэгдэж, 169 мянга 360 хүн халдвар авч, 76 мянга 618 хүн эдгэж, 6501 хүн амиа алдаад байна.

Шинээр Бахам, Төв Африкийн бүгд найрамдах улс, Конгод анхны тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн бол Гуамд анхны гурван тохиолдол, Узбекистанд анхны дөрвөн тохиолдол бүртгэгджээ.

Коронавирусийн халдварын анхны голомт болсон БНХАУ тархалтыг бүрэн хяналтдаа авч чадсан билээ. Тус улсад өнгөрсөн шөнө таван хүн коронавирусийн халдвартай гэдэг нь тогтоогдож, нийт 80 мянга 849 хүн халдвар авч 66 мянга 934 хүн нь эдгэсэн. Өнөөдрийн байдлаар 10 мянга 716 хүн халдвараар өвдөөд байгаагаас 3226 хүний биеийн байдал хүнд,  3199 хүн амиа алдаад байна.

Харин Итали улсын хувьд өнгөрсөн шөнө 3590 хүн шинээр халдвар авч, 368 хүн амиа алджээ. Тус улсад нийт 24 мянга 747 хүн коронавирусийн халдвар авч, 1809 хүн амиа алдаж, 2335 хүн эдгээд байгаа ажээ.

Иран улсын хувьд өнгөрсөн шөнө 1209 хүн шинээр халдвар авч, 113 хүн нас баржээ. Тус улсад нийт 13 мянга 938 хүн коронавирусийн халдвар авч, 724 хүн өөд болж, 4590 хүн эдгээд байна.

Өмнөд Солонгос улсын хувьд өнгөрсөн шөнө 76 хүн коронавирусийн халдвар авч, гурван хүн өөд болсон нь тус улсад халдварын тархалт хумигдаж байгаагийн илрэл болж байна. Өмнөд Солонгост нийт 8162 хүн коронавирусийн халдвар авч, 834 хүн эдгэж, 75 хүн амиа алдаад байна.

Франц улсын хувьд 127 нас баралт бүртгэгджээ. Тус улсад нийт 5423 хүн коронавирусийн халдвар авснаас дөнгөж 12 нь л эдгээд байгаа ажээ.

АНУ-д өнгөрсөн шөнө 651 хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдож, 11 хүн нас баржээ. Тус улсад нийтдээ 3594 хүн халдвар авснаас 68 нь амиа алдаж, 59 нь эдгээд байгаа ажээ.

Германд нэг өдрийн дотор 1214 хүн шинээр халдвар авч, хоёр нас баралт бүртгэгдсэнээр нийт нас баралт 11 болсон байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо нь 5813 бол, 46 хүн эдгээд байна.

Харин ОХУ-д өнгөрсөн шөнө дөрвөн хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдож, нийт тохиолдлын тоо 63-т хүрлээ. Үүнээс найман хүн нь эдгэж, 55 хүн хяналтад байна.

Эх сурвалж: www.worldometers.info