БНХАУ гадаадын иргэдэд хилийн хориг тавив


2020-03-28 12:45:01

БНХАУ гадаадын иргэдэд хилийн хориг тавилаа. Тус улсад оршин суух зөвшөөрөлтэй, зохих визтэй ч гадаадын бүх иргэн баасан гарагийн шөнө дундаас эхлэн хил нэвтрэх боломжгүй болж байна. Энэ арга хэмжээг ямар хугацаанд хэрэгжих талаар мэдээлэл байхгүй байна.

Хятадын Гадаад хэргийн яамнаас пүрэв гарагт “Энэ арга хэмжээ гадаадын улсуудаас хүмүүс вирус тээж ирэхээс сэргийлэх зорилготой” гэж мэдэгджээ. Гэхдээ нисэх багийн бүрэлдэхүүн, дипломат болон албан шугамаар явж байгаа хүмүүст энэ хориг хамаарахгүй аж. Мөн эдийн засгийн болон худалдаа, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, хүмүүнлэгийн онц шалтгаанаар хүмүүс виз мэдүүлж болно гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү