Б.Янжмаа: Шөнийн клубээс эхлэлтэй халдварын тохиолдол 19-өөр нэмэгдлээ


2020-05-16 13:33:36

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ОХУ-д өчигдөр 10.598 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан халдварын тохиолдлын тоо 262.800 гаруй боллоо. Мөн өдөр 113 нас баралт нэмж бүртгэгдэн, эндсэн хүний тоо 2.418 болжээ.

Өмнө Америкийн Бразил улсад шинэ халдварын тохиолдлын тоо дахин  15.000 нэмэгдэж, нийт халдварын тоо 218.200 гаруй болсон бол мөн өдөр нас баралт 800 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Бразил улсын хувьд халдварын тохиолдлын тоо болон нас баралтын түвшингөөрөө дэлхийд 6-д эрэмбэлэгдэж байна. 

Номхон далайн баруун бүс Япон улсад баасан гарагт үндэсний хэмжээний 50 шинэ тохиолдол, 16 нас баралт бүртгэгдсэн. Нийт халдвар авсан хүний тоо 16.200 гаруй байгаагаас 11.400 нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Япон улсад антиген илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг шинжилгээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг тус улсын ЭМЯ-наас олгосон байна. PCR шинжилгээний хариу удаж гардаг тул түргэвчилсэн байдлаар буюу 30 минут орчимд вирусийн патоген байгаа эсэхийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хэрэглэхээр болсон байна.

БНСУ-ын Сөүл хотын шөнийн клубүүдийн халдварын тохиолдол 19-өөр нэмэгдэж, нийт 153 тохиолдол болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү