О.Ариунтуя: Камбож, Лаус улсад 30 хоногийн турш халдвар шинээр бүртгэгдээгүй


2020-05-18 12:51:06

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлэл өгөв.

Тэрбээр “Сүүлийн 24 цагт халдвар ОХУ-д 4 хувиар, Бразилд 6 хувиар, АНУ, Их Британи улсад халдвар 1 хувиар нэмэгдсэн. Нас баралт ОХУ-д 1, Германд 4.5, Бразилд 7, Италид 15 хувьтай байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ихэнх орнуудад халдварын эхний болон хоёр дахь давалгааны дараа халдварлалт буурах хандлагатай байна. Камбож, Лаус улсад 30 хоногийн турш халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Вьетнамд 7 хоногийн турш тохиолдол шинээр бүртгэгдээгүй.

Япон, Малайз улсад шинэ тохиолдлын тоо буурч байна.

Харин Сингапурт гадаад ажилчдын дотуур байрны голомтоос, БНСУ-д шөний клубын голомттой холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байна.

Хүүхдэд ковид 19 халдварын тохиолдол харьцангуй цөөн бүртгэгдэж, өвчлөл хөнгөн явцтай байсан. Халдвараар хүүхэд өвчилсөн 345 тохиолдлоос авч үзэхэд 23 хувь нь астам гэх мэт уушги, зүрх судасны өвчин, дархлаа суларсан зэрэг хавсарсан эмгэгтэй байжээ.

Саяхнаас Хойд Америк Европт олон эрхтэн тогтолцооны хүндрэлүүдтэй хүүхдийг эрчимт эмчилгээний тасагт хэвтэх тохиолдлууд бүртгэгдсэн байна.  ДЭМБ-аас энэхүү хам шинжийн тохиолдлын тодорхойлолтыг гаргасан. Энэ хам шинжийн танадалтыг явуулж эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, шалтгаан эмгэг жамыг тодорхойлох, эмчилгээний аргыг тогтоох нь чухал юм.

ДЭМБ Олон улсын Олимпын хороотой хамт нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөн, спортыг дэмжих, халдварт бус өвчний эрсдлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

ДЭМБ-ын мэдээгээр насанд хүрэгчдийн 4 хүн тутмын 1 нь, хүүхэд өсвөр насны 80 хувь нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй байна. Иймээс шинэ түншлэлийн хүрээнд спорт, эрүүл мэндийн салбар хамтран идэвхтэй хөдөлгөөнийг үндэсний, бүсийн болон олон улсын түвшинд 15 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Эрүүл мэнд цар тахлын үзүүлж байгаа нөлөөлөл түгшүүр төрүүлж байгааг мөн энэ үеэр ДЭМБ-аас онцолсон. Нийгмээс тугаарлагдах, халдвар авахаас айх, гэр бүлийн гишүүдээ алдах, орлого ажилгүй болохтой холбоотой стресс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор сэтгэл санаагаа тайван байлгах, мэргэжлийн байгууллагын өгч байгаа зөвлөгөөг дагаж мөрдвөл халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг дахин сануулж байна” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү