Б.Янжмаа: Солонгосын эмнэлэгт халдварын голомт үүссэн байж болзошгүй байна


2020-05-20 12:26:35

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил улс тэргүүлж байна.

АНУ-д өчигдөр 24.000 гаруй шинэ тохиолдол, 943 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Нийт халдвар авсан хүний тоо 1.5 сая гаруй байгаа бөгөөл үүнээс 350.000 гаруй нь эдгэрчээ. Харин 91.000 гаруй хүн эндсэн байна.

ОХУ-д өчигдөр 9.200 гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын тоо 300.000 болжээ.

Харин Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ халдварын хамгийн олон тохиолдол буюу 17.408 хүн халдвар авчээ. Нийт батлагдсан тохиолдол 271.600 гаруй болсон байна. Мөн өдөр насм баралт 1.179 нэмэгдэж, нийт 11.971 болжээ.

БНСУ-д өчигдөр 32 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Шөнийн клбуын голомтод тархалыг хязгаарлаж чадсан ч Сөүл хотод эмнэлэгт халдварын шинэ голомт үүссэн байж болзошгүй талаар мэдээлжээ. Тус эмнэлгийн 4 сувилагч халдвар авсан нь батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор тэдгээртэй хавьтал болсон 623 хүнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна.

Дээрх 4 сувилагч, шөнийн клуб болон караоке баараар үйлчлүүлээгүй, мөн дээрх тохиолдлын кластер халдваруудтай хавьтал болоогүй гэсэн байна. Тиймээс халдварын эх уурхайг түргэн шуурхай илрүүлэх шаардлагатай байгаа талаар мэдээлжээ. Одоогийн байдлаар тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 11.110 болжээ.

Хятадад өчигдөр дотоодод 4, гаднаас зөөвөрлөгдсөн 1, шинж тэмдэггүй 16 шинэ тохиолдол бүртгэгджээ. 05 сарын 18-ны байдлаар тус улсад 6 тохиолдол бүртгэгдсэний 3 нь ӨвөрМонголын өөртөө засах оронд зөөвөрлөгдсөн тохиолдол байжээ. Харин 2 нь Жели, 1 нь Хубай мужид бүртгэгдсэн байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү