Авлигын хэрэгт холбогдсон Ираны шүүгчийн цогцос олджээ


2020-07-01 17:07:26

Иран Улсад авлига болон хүний эрх зөрчсөн хэргээр шалгагдаж байсан шүүгч өнгөрсөн баасан гарагт Бухарест хотын зочид буудалд нас барсан байдалтай олдсон байна.

Өнгөрсөн онд Иран улсыг орхин зугтсан Голамреза Мансури гэгч болон хэд хэдэн шүүгчтэй холбоотой өндөр түвшний авлигын хэргийн шүүх хурал 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр эхэлжээ.

Румын Улсын Цагдаагийн алба Мансуриг 06 сарын эхээр баривчилсан бөгөөд түүнийг нутаг буцаах эсэхийг ирэх сард шүүхээр хянан шийдвэрлэхээр байсан юм.

Цагдаагийн албаныхан зочид буудлын үйлчлүүлэгч өндөр давхар дээрээс унаж, нас барсан байна гэсэн дуудлагын дагуу ирсэн бөгөөд 52 настай, гадаад улсын иргэнийг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шүүхийн хяналтанд байсан болохыг мөн түүний үхлийн шалтгааныг олж тогтооно гэж мэдээлжээ. Мансури шүүхийн хатуу хяналтан дор 30 хоног байх ёстой байсан бөгөөд шүүхээс 7 дугаар сарын 10-ны өдөр нутаг буцаах эсэх асуудлыг нь шийдэх байсан юм.

Хил хязгааргүй сэтгүүлчдийн нийгэмлэгээс Мансуриг 2013 онд 20 орчим сэтгүүлчийг баривчлан, тарчлаан зовоосон талаар ХБНГУ-д гомдол гаргасан бөгөөд тэр даруйд нь Мансури Германаас Румын руу оргон зугтсан ажээ.

Эх сурвалж



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү