Хотын хуучин дарга, түүний туслах нарын авлигын хэргийг шүүнэ


2020-10-20 10:56:19

Авлигын хэрэгт буруутгагдаад буй Массачусетс мужийн Фолл Ривер хотын захирагч асан болон түүний Тамгын газрын даргыг шүүх хурал ирэх оны эхээр товлогджээ.

Нэгдсэн Улсын Дүүргийн шүүхийн шүүгч Дуглас Вудлок энэ долоо хоногт болсон шүүх хуралдааны үеэр Фолл Ривер хотын захирагч асан Жэсиел Корреиа II ба Ген Андраде нарын шүүх хурлыг 1-р сарын 13-нд эхлүүлэхээр төлөвлөж байна гэж хэлснийг Herald News мэдээлэв.

Өмгөөлөгчдийнх нь эсэргүүцлийг үл харгалзан тэднийг хамтад нь шүүж байгаа бөгөөд шүүх хурлыг 5-р сард хийх байсан боловч COVID-19 цар тахлын улмаас хойшилсон юм.

Захирагч Корреиад холбооны хуулийг үндэслэн нийт 24 ял сонсгосон ба прокуроруудын зүгээс түүнийг хотод нь бизнес эрхлэх гэж байсан марихуаны наймаачдаас 600,000 долларын хахууль авсан, гар утасны аппликейшний компанийнхаа хөрөнгө оруулагчдаас 300,000 орчим доллар луйвардсан гэж нотолж буй юм.

Андрадегийн хувьд марихуаны худалдаа болон хээл хахуулийн гэмт хэрэг үйлдэхэд нь захирагч Корреиад тамгын газрын даргынхаа хувиар туслалцаа үзүүлсэн хэргээр зургаан зүйл ангиар ял сонсоод байна.

Тэд хоёулаа энэхүү мэдэгдлийг удаа дараа няцааж, энэ нь улс төрийн зорилготой хэмээж байв.

Андрадегийн өмгөөлөгч Чарльз Ранкин, Корреиагийн өмгөөлөгч Кевин Реддингтон нар коронавирусын эрсдэл үргэлжилсээр байгааг харгалзан шүүх хурлыг хойшлуулахыг хүссэн байна.

Эх сурвалж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү