Дэлхий дахинд 3 төрлийн мутацид орсон шинэ вирус илрээд байна


2021-01-11 11:29:05

Дэлхий дахинд  3 төрлийн мутацид орсон шинэ вирус илрээд байна.

  1. Их Британи улсаас гаралтай вирус 2020.09 сараас бүртгэгдсэн. Улмаар ДЭМБ-д 2020.12.14-нд бүртгэсэн. Өдгөө эл вирус дэлхийн 40 гаруй оронд бүртгэгдээд байна. Уг вирусийн халдварлуулах чадвар өндөр, дундаас хүнд зэргийн өвчлөл үүсгэдэг. Уг вирусээр залуучууд зонхилон өвчилж байгаа юм. Тэр дундаа суулгах, гүйлгэх шинж тэмдэг зонхилж байгаа аж.
  2. 2020.12 сард Өмнөд Африкт тархаж эхэлсэн шинэ вирус байна. Тархах чадвар маш өндөр. Одоогоор дэлхийн 4 улсад бүртгэгдээд байгаа. Амьтдаас халдварлах магадлал өндөр.
  3. Дани улсаас эхлэлтэй шинэ төрлийн вирус байна. 2020.1-2 сард тархаж эхэлсэн бөгөөд дэлхий даяар тархсан.

Вирус байнга жижиг төрлийн мутацид орж байдаг аж. Сүүлийн саруудад дээрх 3 төрлийн вирусийн тархалт өндөр байна гэж үзсэн байна. Иймээс ДЭМБ-аас эрсдлийн үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр

  • Вирус мутацид дахин мутацид орох боломжтой
  • Амьтан өвчлөх боломжтой
  • Эмнэлэгт хэвтэлт, эндэгдэл нэмэгдэх магадлалтай
  • Оношлогоо, эмчилгээ, вакцины нөлөөллийг судлах

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү