ОХУ-д хоногт 23.315 хүн халдварт өртжээ


2021-01-12 11:19:53

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 23.315 хүн халдвараар нэмж өвчилжээ. Ингэснээр тус улсад батлагдсан тохиолдлын тоо 3.4 сая гаруйд хүрээд байна. Тус улсад өвчлөл үл ялиг буурах хандлага ажиглагдаж байгаа нь энэ юм.

Манай олон аймагтай хил залгаа Буриадад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 148 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт 27.403 хүн өвчилжээ. Мөн Тувад 23, Алтайн БНУ-д 64, Өвөр Байгальд 229 хүн шинээр өвчилжээ.

Мөн Их Британи улсаас гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдвар өчигдөр ОХУ-д бүртгэгдэж, 1 хүн өвчлөөд байгаа юм. Энэ иргэн нь Их Британи улсаас иргэн байсан бөгөөд ОХУ-ын иргэд айж сандрах хэрэггүй, одоогийн хийж байгаа вакцин үр нөлөөгөө үзүүлнэ хэмээн тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.

БНХАУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 134 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 97.652 болжээ. Тус улсад сүүлийн 14 хоногт өвчлөл ялимгүй нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй холбоотой 2 хотод хөл хорио тогтоогоод байна. Тэр дундаа Англи улсаас гаралтай мутацид орсон коронавирусийн тохиолдол Хубэй мужид бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож, эрүүл мэндийн бүх ажилчдыг танадалт судалгаа хийхийг үүрэгдээд байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү