COVID-19: Дэлхийн хүн амын 40-60 хувийг вакцинжуулж байж, тархалтын тархвар зүйд өөрчлөлт орно


2021-01-14 11:52:47

Дэлхийн 219 улс, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдэж, 90.3 сая гаруй хүн өвчилжээ.  Үүнээс 66.2 сая хүн эдгэрсэн бол 1.9 сая гаруй хүн энджээ.

Коронавирусийн халдвар дэлхийн зарим оронд буурахгүй, харин ч нэмэгдэх хандлага ажиглагдах болжээ. Тухайлбал, АНУ-д 22.4 сая хүн энэ вирусээр өвчлөөд байна. Мөн Энэтхэгт 10.4, Бразил улсад 8.1 сая агруй хүн өвчилжээ.

Энэ нь Их Британи улсаас гаралтай мутацид орсон коронавирус бүртгэгдэж эхэлсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Дэлхийн 46 улс коронавирусийн эсрэг вакцин хийгээд байна. Одоогоор 242 вакцин хөгжүүлэлтийн шатанд байгаа. Үүнээс  эмнэлзүйн туршилтад 172 вакцин орсон. Эмнэлзүнй туршилтыг сайн давж чадсан 60 вакцин бий. Үүнээс 2020.12.21-нд Pfizer-ийн вакциныг ДЭМБ яаралтай хэрэглэх зөвшөөрлийг олгосон.

Канад, АНУ, Их Британи, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрайн, Беларусь, Аргентин, Израйл зэрэг 46 оронд 28 сая тун дархлаажуулалтад хэрэглээд байна.  Вакцин хэрэглээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч коронавирусийн халдварын тархвар зүйн муруйд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Иймээс дэлхийн хүн амын 40-60 хувь нь  вакцин хийлгэж байж, тархалтын тархвар зүйд өөрчлөлт орно.

ОХУ, Хятад улсын хувьд өөрийн улсын эрдэмтдийн гаргаж авсан вакциныг хэрэглэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү