Керала муж Авлигатай тэмцэх шинэ системийг 26-наас эхлүүлнэ


2021-01-14 15:17:59

Засгийн газар энэ сарын 26-нд Бүгд найрамдах улсын өдрийг тохиолдуулан авлигаас ангид Керала хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайд Пинараяи Вижаяан мэдэгдэв.

Энэхүү систем нь олон нийтийг авлига, хээл хахуулийн талаарх нууц мэдээллийг өгөхийг уриалах зорилготой юм. Тэрээр даваа гарагт болсон цахим хурлаар дамжуулан Гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Авлигатай тэмцэх, сэрэмжлэх хороо нь тус хөтөлбөрийн суурийг тавьсан талаар хэлсэн юм.

Ноён Вижаяаны үзэж байгаагаар энэ сарын 1-нд зарласан хөтөлбөр нь ард иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг холбогдох байгууллагад мэдэгдэхээс өмнө бүртгүүлэх боломжтой байхаар зохион байгуулсан. Өргөдөл, гомдлыг эрх бүхий байгууллагад хүргүүлж, цагдаагийн өндөр албан тушаалтнууд хянаж үзсэний дараа түүний мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэх болно.

75 мянган метр квадрат талбай бүхий таван давхар Вигиланс цогцолборт Авлигатай тэмцэх, сэрэмжлэх хорооны таван байрыг нэгтгэн үйл ажиллагаа явуулах бол Гэмт хэрэгтэй тэмцэх газрын цогцолбор нь 34.5 мянган метр квадрат талбай бүхий дөрвөн давхар барилга байх юм.

Эх сурвалж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү